em zvi

Арьсаа аж: Бие дотор чинь юу болоод байна вэ?

Арьс гэдэг хүний биеийн хэмийг зохицуулж, элдэв нянгаас биеийг бүхэлд нь хамгаалж, өвдөлт, даралт, халуун, хүйтэн зэргийг мэдэрч дохио өгдөг зэрэг маш олон чухал ач холбогдолтой хамгийн том эрхтэн. Дээрх олон шинжийг өөртөө агуулдаг учраас эргээд чиний дотор юу болж байгааг гадагшлуулж хэлж өгдөг байна. Тийм болохоор өөрийнхөө биеийн байдлыг ямар байгааг мэдэх хамгийн энгийн арга нь арьсаа шинжих байдаг. Арьс маань бидэнд яаж хэлж өгдөг вэ гэхээр:

Арьсаа аж: Бие дотор чинь юу болоод байна вэ?

Хуурайшиж, загтнах: Арьс хуурайшиж загтнахын нийтлэг шалтгаан нь эрс тэс цаг агаарын улмаас чийгээ алдсантай холбоотой байдаг. Энэ нь чийгшүүлэгч тос түрхээд эхлэхэд л эргээд хэвийн байдалдаа орно. Харин нөгөө талаас чиний бие организмд омега-3 дутагдаж байгаагийн шинжийг илэрхийлж байдаг. Хэрвээ энгийн нэг загтнахаас илүү хүчтэй, тогтмол загтнаж, чийгшүүлэгч хэрэглээд ч хэвийн болохгүй байвал хорт хавдар, бамбай булчирхайн асуудлууд, бөөрний өвчлөл зэрэг илүү ноцтой байдлыг илтгэдэг болохоор эмчид хандах хэрэгтэй шүү.

Улайж, үрэвсэх: Чиний нүүр, тохой, хуйх, хөл, өвдөг зэрэг хэсгүүдэд арьс чинь улайж, үрэвссэн байна уу? Хэрвээ ийм зүйл ажиглагдаж байгаа бол энэ нь хайрст, толбот үлдийн шинж тэмдэг байж болно. Үлд гэдэг нь арьсны эсийн эвэрших үйл ажиллагаа нь түргэссэний улмаас үүсдэг. Үлд нь тухайн хүний удамшлын нөхцөл болон сэтгэл санааны хямрал болон хоолойн өвчин, үе мөчний үрэвсэл зэргээр өдөөгдөн үүсдэг байна. Мөн ингэж үлд гарах нь сэтгэл гутрал, хорт хавдар болон зүрхний өвчний эрсдлийг харуулж байдаг.

Гүнзгий үрчлээ үүсэх: Хэрвээ нүүрэн дээр чинь гүнзгий том үрчлээ үүсээд байгаа бол энгийн нэг хөгшрөлтийн шинж тэмдэг биш ясанд асуудал үүсч байгаагийн шинж байж магадгүй. Ялангуяа өндөр өсгийтэй гутал өмсдөг бүсгүйчүүдийн хувьд нүүр болон хүзүүн дээр гүн үрчлээ үүссэн байгаа бол тэр нь нурууны болон бусад ясны нягтрал нь багассаны шинж байх магадлал өндөр байдаг. Энэ нь хүний арьс болон ясанд аль алинд нь агуулагддаг коллагентай холбоотой байдаг. Тийм болохоор коллаген дутагдахын хэрээр арьс, ясны уян хатан чанар, нягтрал дагаад мууддаг байна.

Зовхи хавдах: Зовхи хавдах нь харшлын шинж тэмдэг болохоос гадна, бөөрний үйл ажиллагаа муудсаны шинж. Гэхдээ мэдээж нойр муутай хонох, ядрах зэрэгт хавдана. Харин хавдахынхаа хажуугаар бага зэрэг улайж, загтнаж байвал энэ харшилын шинж болж өгнө. Чиний хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэй ус, саван гээд л юунаас ч харшилсан байж болно. Нүүрний бусад хэсэгтээ мэдэгдэхгүй ч хамгийн эмзэг, мэдрэг арьстай зовхинд чинь харшлын шинж ингэж илэрч байж болно.

Арьс шарлах: Арьс шарлах нь гол төлөв цөс, гепатит, хорт хавдар, элэгний хатуурлын шинж тэмдэг болдог. Хамгийн түгээмэл илрэл нь насанд хүрэгчдийн хувьд цөсний чулуу, хатуурлыг арьсны шарлалтаар оношилж болно.

Хэрвээ дээрх шинж тэмдгүүд чиний арьсанд илрээд байгаа бол мэргэжлийн эмчид хандан шинжилгээ өгч, эрүүл мэнддээ анхаараарай.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 7 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

https://www.facebook.com/enhjin.enji.92775

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Эмийн хэрэглээний зарим судалгаа
Бидний идэх ёстой хүнсний ногооны нэг өдрийн “норм” ямар вэ?
Эмийг ямар үед хэрэглэх вэ?
Яагаад жирэмсэн үедээ илүү их алхах хэрэгтэй вэ?
Остеоартриттай хүмүүсийн хийх өвдөг, ташааны дасгалууд
Эрдэс бодис: Магни яагаад эмэгтэйчүүдэд илүү чухал вэ?
Арьсаа аж: Бие дотор чинь юу болоод байна вэ?
Алхах үед бидний биед өрнөдөг 10 зүйл
Эрүүлээр амьдрах эхний ээлжийн, эв энгийн аргууд
Шар хулууны үрийг хүнсэндээ хэрэглэхийн гайхалтай ашиг тусууд

Найзууд




:-)
 
xaax