em zvi | |
Эрдэс бодис: Магни яагаад эмэгтэйчүүдэд илүү чухал вэ?
23:29
,
2016-11-16
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
300-аас ч их бодисын солилцооны үйл явцад оролцдог чухал үүрэгтэй хэрнээ магни нь хүний биед маш багаар оршдог бөгөөд хоол хүнснээс хангалттай хэмжээгээр нөхөхөд хэцүү эрдэс бодис юм.Өндөр настан, фитнес, спортоор хичээллэгсэд, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, жирэмсэн хөхүүл эхчүүдэд магни тун чухал хэрэгцээтэй байдаг.Ялангуяа эмэгтэйчүүд магнигаар дутагдаж огт болохгүй. Учир нь гэвэл: ![]() Магни нь: 1. Стресс, ядаргаанаас урьдчилан сэргийлж, тайлна. Эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд сэтгэл санааны гутралд орж, бухимдах нь 2,8 дахин илүү байдаг гэсэн судалгаа бий. Учир нь бүсгүйчүүд бид чинь юмыг ургуулж бодохдоо гарамгай, аливаад санаа зовнихдоо хялбар, маш олон зүйлийг байнга тунгааж байдаг улс шүү дээ. Тиймдээ ч мэдрэлийн эд эсийн хэвийн үйл ажиллагааг хангагч, булчин шөрмөсийг амрааж, эрүүлжүүлэгч магни бидэнд тун хэрэгтэй юм. 2. Жирэмсэн үед бол бүр заавал хэрэглэх хэрэгтэй. Жирэмсний үед эд эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэхэд тусалдаг гол эрдэс бодис нь магни юм. Амин дэм, эрдэс бодисын дутагдал нь жирэмсний хожуу үеийн хордлого, ургийн өсөлт зогсох тэр бүү хэл ургийн эндэгдэлд ч хүргэж болзошгүй. 19-30 насны жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт 300-400мг магниг нөхөж байх нь дээрх хүндэрлүүлээс сэргийлэх ач тустай. 3. Цусны даралтыг тогтворжуулна. Цусны даралтыг хэвийн түвшинд барих гол бөгөөд байгалийн эрдэс нь магни юм. Түүнд агуулагдах нэгдлүүд нь судасны ханыг тэлж, зүрхний булчинг суллан амрааж, цусны бөөгнөрлийг зогсооход тустай. 31 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүд өдөрт 300мг- аас багагүй магнийг нөхөн авч чадвал эрүүл байж чадна. 4. Ясны сийрэгжилтээс сэргийлнэ. Ясны эрүүл мэндийг дэмжигч гол эрдэс бодисууд нь кальци, витамин Д хоёр боловч магнигүйгээр тэдгээр эрдсүүд үндсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Магнийн хэрэглээ бага байх үед кальцийн бэлдмэл уувал хүнсээр авсан жаахан магнийг ч тогтоон барих чадвар унадаг аж. Кальцийн бэлдмэл нь магнид сөрөг нөлөөтэй бол нөгөө талаас магнийн бэлдмэл нь биеийн кальциа зарцуулах чадварт эерэгээр нөлөөлдөг болох нь батлагджээ. 5. Сарын тэмдгийн үеийн таагүй байдлыг бууруулна. Сарын тэмдэг ирсэн өдрөөс эхлэн 15 хоногийн турш магнийн хэрэглээг нь эрс багасгаж, 32 эмэгтэйд нэгэн зэрэг судалгаа явуулж. Энэ хугацаанд сарын тэмдгийн үеэр илэрдэг өвдөлт, сэтгэл санааны өөрчлөлт, таагүй мэдрэмжүүд нь эрс нэмэгдэж байгаа нь харагдсан байна. 6. Жирэмсний үеийн хөлийн шөрмөс таталтыг бууруулна. Хөл хүнд бүсгүйчүүдийн ихэнх нь хөлийн шөрмөс татах өвдөлтийг байнга мэдэрдэг. Үүнтэй холбогдуулж нэгэн судалгаа явуулсан бөгөөд 3 долоо хоногийн турш хөл хүнд 73 эмэгтэйн магнийн хэрэглээг нь хангалттай хэмжээнд барихад хөлийн шөрмөс татах нь илт багассан байна. 7. Толгойн өвчинг намдаана. Толгой нь байнга өвддөг хүмүүсийн ихэнх нь магнийн дутагдалд орсон байдаг. Магнийн хэрэглээ багатай хүн магнигаа хангалттай нөхөж чаддаг хүнтэй харьцуулахад тархи, мэдрэлийн гаралтай өвчин тусах магадлал 41,6% -аар илүү байдаг. 8. Сэтгэл санааг өргөдөг. Хажууд нь байгаад л баймаар дулаан энергитэй, сайхан хүмүүс байдаг даа? Тэдний нууц нь бие дэх магнигаа маш сайн нөхөж чаддаг ч байж мэдэх юм. Учир нь магни хангалттай хэмжээнд байх үед сэтгэл санаа эрүүл байж, аливааг эерэг зөв өнцгөөс харж, сэтгэж чаддаг. Магни бидний бие болоод сэтгэл санаанд ийм сайн нөлөөлдөг, хэрэгцээтэй эрдэс бодис юм байна. Тэгвэл магнийн хэрэгцээгээ хэрхэн нөхөх вэ? Хоол хүнсээр дамжуулан бага хэмжээгээр нөхөж болно. Навчит ногоон ургамал, самар, жимс, маханд магни хамгийн их агуулагддаг ба сүү сүүн бүтээгдэхүүн, цагаан гурил, сахарт огт байдаггүй гэхэд болно. Мөн гадил, вандуй, улаан буудай, төрөл бүрийн загас, гоньд, нимбэг, халгайнд магни бий. Нарийвчилж үзвэл: 100 гр хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах магнийн хэмжээ (мг-аар): Эхэнд дурдсанчлан магниг хоол хүнснээс бүрэн нөхөхөд хэцүү бөгөөд хамгийн ихдээ өдөрт 300мг магниг хүнснээс авах ба үүнийх нь 30%-40% нь л биед шингэж бусад нь ялгадас болоод гадагшилчихдаг байна. Тиймээс эрүүл мэнддээ анхаардаг, өдөр тутмын стрессээ бууруулахыг хүсэж байгаа, өөртөө санаа тавьдаг бүсгүй бүр энэ төрлийн биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь хамгийн зөв бөгөөд хялбар сонголт байх болно. ![]() Герман улсад үйлдвэрлэгдсэн Магнез Актив300 биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг чамд санал болгож байна. Мөхлөгжүүлсэн хэлбэр,бөөрөлзгөний амттай учир усаар даруулах шаардлагагүй, уламжлалт шахмал эмтэй харьцуулахад шимэгдэлт сайтай байдаг. Хоногт 1-ийг л уухад хангалттай. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 6 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудhttps://www.facebook.com/enhjin.enji.92775АнгилалуудСүүлийн бичлэгүүдЭмийн хэрэглээний зарим судалгааБидний идэх ёстой хүнсний ногооны нэг өдрийн “норм” ямар вэ? Эмийг ямар үед хэрэглэх вэ? Яагаад жирэмсэн үедээ илүү их алхах хэрэгтэй вэ? Остеоартриттай хүмүүсийн хийх өвдөг, ташааны дасгалууд Эрдэс бодис: Магни яагаад эмэгтэйчүүдэд илүү чухал вэ? Арьсаа аж: Бие дотор чинь юу болоод байна вэ? Алхах үед бидний биед өрнөдөг 10 зүйл Эрүүлээр амьдрах эхний ээлжийн, эв энгийн аргууд Шар хулууны үрийг хүнсэндээ хэрэглэхийн гайхалтай ашиг тусууд Найзууд |