em zvi

Эмийн хэрэглээний зарим судалгаа

УБ хот дахь УКТЭ-I, УКНЭ-III, нийслэл хотын 4 дүүргийн ЭМН-үүд, ЭНЭШТ, ХЦТЭ, ТЗ-ын эмнэлэг, Цэргийн Төв эмнэлэг,   Дархан-Уул аймгийн амбулатор зэрэг 11 томоохон эрүүл мэндийн байгууллагыг сонгон авч эмнэлэг тус бүрээс 30 тохиолдол авч, нийт 330 жорын хуудасны 981 жоронд дүн шинжилгээ хийжээ.

  • нийт жороор үйлчлүүлэгчдийн дотор:
    • антибиотик авч буй өвчтөн 43.3%,
    • тарилгын эм авч буй өвчтөн 54.4%-ийг тус тус эзэлж байв. /Тайлбар: эмч нар өвчтөнд антибиотик, тарианы эмийг ихээр бичиж байгааг харуулж байна./
  • Үйлчлүүлэгчдийн зөвхөн 44.9% нь жороор авсан эмийг хэрхэн хэрэглэх тухай зохистой мэдлэгтэй буюу эм авсан өвчтөний 50.1% нь авсан эмээ хэрхэн зүй зохистой хэрэглэх талаар хангалттай мэдлэгтэй болж чадаагүй байна.
  • Үйлчлүүлэгчдийн 55%-д нь шаардлага хангахгүй шошгологдсон эм авч байна.
  • Эмч өвчтөнд эмийн талаар ойролцоогоор 1.8 минут зөвлөгөө өгч байна.

Эх сурвалж: П.Батхуяг (1990 оны төгсөгч), Ж.Баярмаа, П.Нямсүрэн, Монголын анагаах ухаан, 2000, 2(111)

Эмийн импортын дүн, улсын төсвийн харьцаа 2009-2012

Улсын төсвөөс

2009 онд: 25,2

2010 онд: 34,9

2011 онд: 41,1

2012 онд: 66,4 тэрбум төгрөг зарцуулжээ.

Харин эмийн импортод:

2009 онд: 45,9

2010 онд: 65,2

2011 онд: 97,2

2012 онд: 122,8 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Эх сурвалж: ЭМЯ, Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн П.Цэцгээ, 2013 он

Эх хүүхдийн эрүү мэндийн үндэсний төвийн 2006-2010 оны эмийн хэрэглээ

Дунджаар 1 өдөрт 1 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд 53688 төгрөг зарцуулж байгаа бөгөөд түүний 68.2% (36625 төгрөг)-ийг эмэнд зарцуулж байна. Нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлын 66%-ийг антибиотикт зарцуулжээ.

Эх сурвалж: Х.Балданжав, Д.Ганболд, Б.Цэцэгмаа, Ц.Солонго, ЭХЭМҮТ

Хүүхдийн суулгалт өвчний эмчилгээний эмийн хэрэглээнд хийсэн судалгаа

Жилдээ  дунджаар  0-18  насны 2026 хүн хүүхдийн суулгалт өвчний улмаас эмнэлгийн  стационарт эмчлүүлдэг  болох нь  тогтоогдлоо. Монгол  улсын  хүн  амын дунд тохиолдох хүүхдийн суулгалт өвчнөөр өвчлөгсдийн стационарын эмчилгээнд жилдээ  22187.2  мянган  төгрөгийн буюу нэг өвчтөнд 10.95 мянган төгрөгийн эм хэрэгцээтэй ба суулгалт өвчний   эсрэг эмчилгээний 2010-2015 оны прогнозоор 110936.0 мянган төгрөгийн эм шаардлагатай байна.

Эх сурвалж: Б.Ерөөлт, Р.Цэрэнлхагва, Онош, 2010, 48(048)

Гуурсан хоолойн багтраа өвчний эмийн хэрэглээнд хийсэн судалгааны дүнгээс

Гуурсан хоолойн багтраа өвчний оноштой хэвтэн эмчлүүлэгсдийн эмчилгээнд хэрэглэсэн нийт эмийн тоо дунджаар 10, нэг хүнд зарцуулсан эмийн нийт зардал 42466 төгрөг байна.

Эх сурвалж: Ц.Цээлэй, М.Эрдэнэтуяа, Улсын 3-р төв эмнэлэг,  ЭМШУИС, Эм зүйн сургууль, Онош, 2013, (5Cool 2013 N03(058)

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний үед хэрэглэгддэг эмийн хэрэглээнд хийсэн судалгааны үр дүнгээс

Уушигны сүрьеэгийн эмчилгээнд 2011 онд 24790 төгрөг зарцуулсан бол 2014 онд нэг хүнд ногдох зардалд 61700 төгрөг болж нэмэгджээ. Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгчдийн сүрьеэгийн эмчилгээнд нэг хүнд 2011 онд 1090,5 мян/төг зарцуулсан байхад, 2014 онд нэг хүнд ногдох эмийн зардал 1245,7мян/төг болсон байна. Бидний судалгаагаар олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчлөгсдийн дараагийн жилийн гол нэрийн эмэнд 1,211,700,0 ± 546,008,9 мянтөгрөг хэрэгцээтэй болохыг тогтоолоо.

Эх сурвалж: Л.Даваасүрэн1, Б.Антуяа1, Л.Цэрэндулам2, Монголын эм зүй, эм судлал, 2015, 1(6)

Арьсны өвчний эмчилгээний эмийн хэрэглээнд хийсэн судалгаа

Судалгаанд хамрагдсан нэг өвчтөн дунджаар 12-14 хоног эмчлэгдэж, нэг ор хоногт дунджаар 1888,5 төгрөгний эм хэрэгсэл зарцуулсан дүн гарч байгаа нь стандарт эмчилгээний дунджаас 3 дахин доогуур байна.

Эх сурвалж: И.Дүүмаам, Л.Хүрэлбаатар Д.Дүнгэрдорж , Онош, 2010, 45(045)

12988036_1268767583152994_1152957983_n


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

https://www.facebook.com/enhjin.enji.92775

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Эмийн хэрэглээний зарим судалгаа
Бидний идэх ёстой хүнсний ногооны нэг өдрийн “норм” ямар вэ?
Эмийг ямар үед хэрэглэх вэ?
Яагаад жирэмсэн үедээ илүү их алхах хэрэгтэй вэ?
Остеоартриттай хүмүүсийн хийх өвдөг, ташааны дасгалууд
Эрдэс бодис: Магни яагаад эмэгтэйчүүдэд илүү чухал вэ?
Арьсаа аж: Бие дотор чинь юу болоод байна вэ?
Алхах үед бидний биед өрнөдөг 10 зүйл
Эрүүлээр амьдрах эхний ээлжийн, эв энгийн аргууд
Шар хулууны үрийг хүнсэндээ хэрэглэхийн гайхалтай ашиг тусууд

Найзууд




:-)
 
xaax