em zvi

Остеоартриттай хүмүүсийн хийх өвдөг, ташааны дасгалууд

Бүх хүнд хөдөлгөөн хэрэгтэй. Гэхдээ остеоартрит буюу ясны үений үрэвсэлтэй хүмүүст бүр ч их. Учир нь өвдөлтийг нь багасгахын тулд хөдөлгөөнөө хориод байвал сүүлдээ хөдөлж ч чадахаа болих хор уршигтай байдаг.

Остеоартриттай хүмүүсийн хийх өвдөг, ташааны дасгалууд

Остеоартрит бол хүн төрөлхтний хамгийн эртний өвчнүүдийн нэг юм. Олон жилийн өмнө артритийн өвчнийг амралт болон хөдөлгөөн хорих аргаар эмчлэх гэж оролддог байсан ч эмч нар үе мөчийг нэг байранд нь хорих нь өвчнийг улам хүндрүүлдэг гэдгийг олж нээснээр энэ эмчилгээг зогсоосон юм.Харин ч үрэвссэн үений эргэн тойрон дахь булчин чанга, хүчтэй байснаар үеээ хамгаалж, артритаас гаралтай нэмэлт гэмтэл үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой ажээ. Мөн үений үрэвсэлтэй хүмүүст хөдөлгөөнөө багасгаснаар өвдөлтөө бага мэдэрсэн ч, улам уян хатан бус болж “хүний гарт” орж байгаа юм шиг санагддаг.

Мэдээж шууд л хүнд жингийн гантель өргөж, гүйлтийн зам дээр гүйгээд эхэлж болохгүй л дээ. Өвдөг болон ташааны остеоартриттай хүмүүст тодорхой хязгаарлалт хэрэгтэй.

Өвдөлтөө ихэсгэж, гэмтэл авах эрсдлээ нэмэгдүүлэхгүйгээр хөдөлгөөний уян хатан байдлаа хамгийн дээд зэргээр нь хадгалж үлдэхийн тулд ямар дасгалууд хийх ёстой вэ?

Зарим дасгалууд үен дээр их хэмжээний ачаалал өгснөөр харин ч үений үрэвслийг улам сэдрээж, хүндрүүлдэг. Үүнд:

• Гүйх, шогших
• Дээс тоглох
• Ачаалал ихтэй аеробик
• Хоёр хөлөө газраас нэгэн зэрэг хөндийрүүлэх хөдөлгөөн хийдэг бусад бүх төрлийн дасгал

Азаар эдгээрийг хассан ч цаана нь остеоартриттай хүмүүсийн хийж болох маш олон дасгалууд үлдэж байна. Тэдгээрээс хамгийн үр дүнтэй дасгалуудыг сонгохдоо 3 төрлийг нь онцгойлон анхаараарай:
1. Ясаа бат бэх, зүрхээ эрүүл байлгах кардио дасгалууд
2. Үений ачааллыг хөнгөлж өвдөлтийг багасгахын тулд булчин хөгжүүлэх дасгалууд
3. Унахаас,“хөдөлж чадахаа болих”-оос сэргийлэхийн тулд үе мөчийг уян хатан байлгах төрөл бүрийн хөдөлгөөн

• Кардио дасгалууд
Өвдөг болон ташааны остеоартриттай хүмүүст алхах, сэлэх, дугуй унах кардио дасгалууд хамгийн тохиромжтой. Мөн зүрхний хэмнэлийг түргэсгэж л байвал гүйх, дээс тоглохоос бусад өөр ямар ч кардио дасгалыг өөртөө тохируулан хийж болно.

Хөнгөн, шаламгай байдлаар алхаж чадаж байвал алх. Ингэх нь өвчтнийг хөдөлгөөнтэй байлгаж өвдөлтийг багасгана. Алхах нь өвдөлтийг нэмэгдүүлж байвал харин “налуу дугуй” –аар хичээллээрэй. Суудал нь арагшаа налуу байрлалтай дугуй нь өвдөг, таазны үеийг хэт их нугалж ажиллуулдаггүй учраас өвдөлт багатай байдаг.

Хэрвээ дугуй унах ч хэцүү байвал сэлэх нь хамгийн тохиромжтой дасгал мөн. Усанд сэлэх нь үеийг ажиллуулангаа амрааж чаддаг. Харин хүйтэн ус үе мөчийг янгинуулдаг учраас усаа бүлээсгэж тохируулж болдог усан санг сонгох хэрэгтэй.

• Булчин хөгжүүлэх дасгалууд
Үрэвссэн хэсгийн эргэн тойронгийн булчинг хөгжүүлснээр аливаа үйлдэл хийх үед үенд очих даралтаас нь булчин давхар үүрэлцэж чадах учир үений ачаалал нь буурч, өвдөлт нь намждаг сайн талтай.

Өвдөгний остеоартриттай хүмүүс хүчний, булчин хөгжүүлэх дасгалуудыг хийсний дараа өвдөлт, хөдөлгөөний хязгаарлалт нь намжиж, уян хатан байдал нь сайжирч байгаа нь сүүлийн үеийн судалгаануудаар нотлогдсоор байна.

Остеоартриттай хүмүүсийн томоохон айдсуудын нэг бол санамсаргүйгээр унах, бэртэх, өвчнөө улам даамжруулах байдаг. Харин энгийн хүчний дасгалууд нь хүний тэнцвэрт байдлыг сайжруулдаг учраас унах, бэртэх магадлалыг ч давхар 40 - 60 хувиар бууруулдаг юм.

Мөн зөөлөн, намуухан хөдөлгөөн бүхий тай-чи юм уу хөнгөн йогоор хичээллэснээр тэнцвэрт байдлаа сайжруулж, булчингаа хөгжүүлэх боломжтой.

• Уян хатны дасгалууд
...буюу сунгалтын дасгалууд. Остеоартриттай хүмүүст зориулагдсан, үений уян хатан байдал, чөлөөтэй хөдлах чадварыг сайжруулах хэд хэдэн сунгалтын дасгал байдаг. Тэдгээр нь их хэмжээний хүч шаардахгүй мөртлөө өвдөг, таазыг бүх талаар нь хөдөлгөж, үений өөрөө өөрийгөө чийгшүүлэх, гэмтлээ эдгээх үйл явцыг эрчимжүүлэхэд чиглэгдсэн байдгаараа онцлог. Сунгалтын дасгалуудыг гудсан дээр, хана түшээд эсвэл усан дотор гээд хаана ч хийж болно.

Одоо дээрх 3 шинжийг агуулсан таазны болон өвдөгний тодорхой дасгалуудыг танилцуулъя.

Таазны дасгалууд
• Хөлөө савлах.
Усан сангийн аль нэг ирмэгээс барьж байгаад эсвэл хана түшиж байгаад хоёр хөлөө ээлжилж урагш, хойш, баруун, зүүн тийш нь зөөлөн савлаарай. Энэ дасгалыг агаарт биш усан дотор хийвэл илүү үр дүнтэй. Учир нь усны хөвүүлэгч шинж чанар нь чамд хөлөө аль нэг тийш савлуулахад дэмжлэг үзүүлдэг бол, нөгөө талаас хөлөө буцааж буулгахад эсэргүүцэл үзүүлснээр булчинг чинь давхар ажиллуулах болно.
• Хөл өргөлт.Өмнөх дасгалын байрлалаасаа хөлөө зөөлнөөр арагш нь өргөөд буулгана. Аль ч дасгалыг хийхээсээ өмнө өөрийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Хэрвээ тааз чинь хэт чанга бол арагш нь сунгахад хэцүү байх тул энэ дасгалыг буруу хийж, нуруугаа өвтгөж болзошгүй.

Өвдөгний дасгалууд
• Өвдөгний сунгалт.
Гэрлэх санал тавих гэж байгаа юм шиг нэг өвдгөн дээрээ өвдөглөж суугаад мөрөө цэх хэвээр нь цээжин хэсгээрээ урагшаа тэмүүлнэ. Энэ нь сээр нурууны доод хэсгийг хамгаалангаа, өвдөгний урд талд сунгалт болж өгдөг. Өвдгөө хөлөө давтлаа урагш болгож болохгүй, эс тэгвэл хэт их ачааллын улмаас өвдөг улам өвдөж болзошгүй. Нөгөө хөлөө ээлжлээрэй.
• Хөлөө тэгшхэн хэвээр нь өргөх. Сандал дээр суугаад нэг хөлөө аажуухнаар, тэв тэгшхэн дэлгэмэл хэмд хүргэж өргөнө. Дараа нь нөгөө хөлөө ээлжилнэ.
• Хөлөө нугалах. Шалан дээр түрүүлгээ харж хэвтээдхөлөө өвдгөөр нь буюу хоёр өсгийгөө өгзөг лүүгээ чиглүүлэн зөөлнөөр нугална. Энэ үед тааз чинь шалнаас хөндийрч болохгүй.

Дээрх бүх дасгалуудыг ямар нэг жинтэй хавсруулалгүй, дангаар нь хийх ёстой.

Үе мөчнийхөө уян хатан байдлыг хангаж, өвдөлтөө намдаахын тулд дасгалтайгаа хавсруулан хамгийн үр дүнтэй эмчилгээг хийх шаардлагатай. Остеоартриттай өвчтнүүдэд зориулагдсан төрөл бүрийн бэлдмэлүүд байдаг ч тэдгээрээс Германы DenkPharmaүйлдвэрийн “Joint Active”-ийг санал болгож байна.Учир нь үүнд үений үрэвсэлд сайнаар нөлөөлөх 5 төрлийн тэжээлийн бэлдмэл орсон байдаг:

• Глюкозамин сульфат – Остеоартрит үүсдэг шалтгаан нь үений мөгөөрсөн эдийн элэгдэл, задрал, гэмтэл байдаг. Харин глюкозамин нь мөгөөрсийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг учраас түүний нөхөн төлжилтөнд оролцож, үений уян хатан, хөдөлгөөнт чанарыг дэмждэг.
• Хондроитин сульфат – Энэ нэг төрлийн уургийн молекулын хэсэг бөгөөд мөгөөрсний уян хатан, тэсвэрт чанарт оролцдог. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учраас өвдөлтийг намдааж, мөгөөрсний задралыг удаашруулдаг.
• Витамин C – Мөгөөрс ба ясны коллаген үүсэлтэнд оролцдог бөгөөд давхар үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
• Витамин E – Эсийг исэлдэлтийн гэмтлээс хамгаалдаг.
• Цайр – Ясны эрдэсжилт, уургийн нийлэгжилтэнд оролцдог учраас яс болон мөгөөрс аль алийнх нь эрүүл байдлыг хангахад тустай.


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

https://www.facebook.com/enhjin.enji.92775

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Эмийн хэрэглээний зарим судалгаа
Бидний идэх ёстой хүнсний ногооны нэг өдрийн “норм” ямар вэ?
Эмийг ямар үед хэрэглэх вэ?
Яагаад жирэмсэн үедээ илүү их алхах хэрэгтэй вэ?
Остеоартриттай хүмүүсийн хийх өвдөг, ташааны дасгалууд
Эрдэс бодис: Магни яагаад эмэгтэйчүүдэд илүү чухал вэ?
Арьсаа аж: Бие дотор чинь юу болоод байна вэ?
Алхах үед бидний биед өрнөдөг 10 зүйл
Эрүүлээр амьдрах эхний ээлжийн, эв энгийн аргууд
Шар хулууны үрийг хүнсэндээ хэрэглэхийн гайхалтай ашиг тусууд

Найзууд




:-)
 
xaax