em zvi | ||||||
Бидний идэх ёстой хүнсний ногооны нэг өдрийн “норм” ямар вэ?
23:29
,
2016-11-16
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Өмнөх долоо хоногт бид өдөрт авах ёстой жимснийхээ “норм”-ыг харсан. Ядаж л тэр хэмжээг өдөртөө бариад байвал зөвхөн жимснээс авч чадах шим тэжээлээ нөхчихлөө гэсэн үг. Харин энэ удаад хүнсний ногоог онцоллоо. ![]() Бидний өдөрт иддэг хүнсний ногооны ихэнхийг төмс эзэлдэг гэвэл буруудахгүй. Ямар ч хоолондоо төмсийг бол заавал оруулж сурсан хүмүүс билээ, бид. Гэтэл хамгийн түгээмэл ногоо болох “төмс”-ийг өдрийн ногооны норм дотор огт оруулж тооцдоггүй гэдгийг дуулгая. Учир нь төмс бол ботаникийнхаа хувьд ногоонд тооцогдох ч, тэжээллэг чанарынхаа хувьд “цардууллаг” хүнсэнд ордог. Тиймээс доорх хэмжилтийг төмснөөс бусад төрлийн ногоогоор хангах ёстой шүү. 19-30 насны хүн өдөрт 2 ½ - 3 аяга буюу 3-4 порц хүнсний ногоо идэх шаардлагатай. Бас л их юм шиг санагдаж байна уу? Зурагнуудыг харвал чамд тийм ч их санагдахгүй. Доорх зураг бүрт 1 порц хүнсний ногоог харуулсан байгаа. Өдөрт 3-4 удаа хооллодог учир хооллох бүртээ аль нэг зурган дээрх шиг хэмжээтэйг нь идээд байхад л эрүүл амьдралын анхан шатны суурь болох юм. Аль болох хольж идэх ёстой шүү. Жишээ нь, өдөрт гурван аяга хүрэн манжин идэхийн оронд 1 аяга манжин дээрээ 1 чинжүү, 1 аяга лууван нэмж идэж байж хэрэгцээгээ хангасанд тооцогдоно. Учир нь ногоо, жимс бүрт агуулагдах шимт бодисуудын агууламж өөр өөр юм. ![]() 1. 1 аяга хүрэн манжин = 1 порц (Өдөрт идэх хүнсний ногооны 1/3) ![]() 2. 1 аяга вандуй = 1 порц (Өдөрт идэх хүнсний ногооны 1/3) ![]() 3. 2 аяга түүхий буржгар байцаа = 1 порц (Өдөрт идэх хүнсний ногооны 1/3) ![]() 4. 2 аяга түүхий бууцай = 1 порц (Өдөрт идэх хүнсний ногооны 1/3) ![]() 5. 1 аяга бөөрөнхий байцаа = 1 порц (Өдөрт идэх хүнсний ногооны 1/3) ![]() 6. 1 том амтат чинжүү = 1 порц (Өдөрт идэх хүнсний ногооны 1/3) ![]() 7. 1 аяга zucchini (бидний нэрлэж заншсанаар хулуу) = 1 порц (Өдөрт идэх хүнсний ногооны 1/3 ![]() 8. 1 аяга лууван = 1 порц (Өдөрт идэх хүнсний ногооны 1/3) ![]() 9. Өмнө нь авсан жимсний мэдээлэлтэйгээ нэгтгэвэл хүн өдөрт : 2 порц жимс + 3 порц хүнсний ногоо = 5 порц жимс, хүнсний ногоо идэх нь зүйтэй болж байна. Тооцоолоход аль болох төвөггүй болгох үүднээс өдрийн жимс, хүнсний ногооны хэрэгцээг бүтнээр нь багтаасан 7 төрлийн сетийг танилцуулъя. Салаттай сет: Жимс: 1 том гадил + 200 мл алимны цэвэр шүүс Ногоо: 5 аяга салатны ногоо + Сонгино ![]() 10. Жимсгэнэтэй сет: Өглөөний цайндаа жимсээ идээд, өдрийн хоол, зууш, оройн хоолондоо ногоогоо идээд, хоолны дараах амттандаа ахин нэг порц жимсээ иднэ. Жимс: 1 аяга нэрс, 1 аяга гүзээлзгэнэ Ногоо: 1 аяга түүхий байцааны салат, 3 дундаж лууван, 1 аяга жигнэсэн буржгар байцаа ![]() 11. Зуушны сет: Жимс: 1 аяга тарвас эсвэл өөр жимс, 1 аяга усан үзэм Ногоо: 1 аяга вандуй, 1 шар өнгийн чинжүү, 1 багц цоохор майлзын иш ![]() 12. Салаттай сет – 2: Өдрийн цайндаа салатаа идчихвэл өглөө оройны алинд нь ч оноогдсон жаахан жимсийг идэхэд хангалттай болно. Жимс: ½ аяга хатаасан цангис, үзэм эсвэл өөр жимс, 1 алим Ногоо: 5 аяга навчит ногоотой аяга дүүрэн салат ![]() 13. Салаттай сет- 3 Хоолныхоо хажууд тавьж олгох салатаа л ахиухан хийчихэд бараг өдрийнхөө хэрэгцээг даачихдаг. Жимс: 1 аяга тарвас эсвэл өөр жимс, 1 аяга нэрс Ногоо: 2 аяга салатны навч + 1 аяга үрлэн улаан лоольтой салат, 1 багц цоохор майлз ![]() 14. Алимны нухаштай сет Жимс: 1 аяга алимны нухаш,1 гадил Ногоо: 1 улаан чинжүү, ½ хэрчсэн өргөст хэмх, 2 аяга салатны навчит ногоо ![]() 15. Хатаасан жимстэй сет Өглөөний цайндаа хатаасан жимсийг нь идчих. Тэгээд өргөст хэмх, лууванг нь өдрийн хоолондоо идээд, оройн хоолондоо буржгар байцаа хольчих. Харин тоорыг нь амттанд. Амархан байгаа биз дээ? Жимс: 1 тоор, ½ аяга хатаасан жимс Ногоо: 1 аяга өргөст хэмх, тал аяга лууван, 1 аяга буржгар байцаа Өрөөд үзвэл үнэхээр тийм ч их биш. Тийм байтал, насанд хүрэгсдийн 70-80 хувь нь өдрийнхөө жимс, хүнсний ногооны хэрэгцээг багадуулж, оронд нь чихэр болон шим тэжээлгүй хоол иддэг. Хэрвээ өөртөө болон хань, хүүхдүүддээ зориулан хоолыг нь үүнтэй ядаж дөхсөн маягаар зохицуулдаг болчихвол заавал хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, амин дэмэнд мөнгөө үрэх шаардлагагүй болно. Мөн химийн аргаар гаргаж авсан амин дэмүүд хэзээ ч жинхэнэ жимс, ногооны чанарыг гүйцэхгүй нь мэдээж. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудhttps://www.facebook.com/enhjin.enji.92775АнгилалуудСүүлийн бичлэгүүдЭмийн хэрэглээний зарим судалгааБидний идэх ёстой хүнсний ногооны нэг өдрийн “норм” ямар вэ? Эмийг ямар үед хэрэглэх вэ? Яагаад жирэмсэн үедээ илүү их алхах хэрэгтэй вэ? Остеоартриттай хүмүүсийн хийх өвдөг, ташааны дасгалууд Эрдэс бодис: Магни яагаад эмэгтэйчүүдэд илүү чухал вэ? Арьсаа аж: Бие дотор чинь юу болоод байна вэ? Алхах үед бидний биед өрнөдөг 10 зүйл Эрүүлээр амьдрах эхний ээлжийн, эв энгийн аргууд Шар хулууны үрийг хүнсэндээ хэрэглэхийн гайхалтай ашиг тусууд Найзууд |